Дижитал аппарат үйлдвэрлэгч компаниуд дэлхийн зах зээлд өндөр нягтрал, шинэ технологи, хямд үнээр өрсөлдөж маш олон төрлийн аппарат үйлдвэрлэж байна. Харин жирийн иргэд аль нь өөрсдийн хэрэгцээнд илүү нийцсэн, эсэхийг төдийлэн ялгаж мэддэггүй.
Фото зураг сонирхогчдод зориулан дижитал аппарат худалдан авахдаа юуг анхаарах, төрөл, ангилал, үнэ ханш, ямар нь сайн, муу талаар товч мэдээлэл бэлтгэлээ.
Дижитал аппарат авахдаа ангилал, пикселийн хэмжээ, дурангийн чадал, мемори картны төрөл, зай, нэмэлт боломжууд, шинэ технологи зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэх хэрэгтэй юм.
Дижитал аппаратны ангилал
Дижитал аппаратыг ерөнхийд нь ултра компакт, компакт, мэргэжлийн аппарат гэж ангилдаг. Ангилал тус бүрийнх нь талаар товчхон дурдья.
Ултра компакт Ultra compact
Энэ төрлийн аппаратууд автомат тохиргоотой. Мөн бусад төрлийн аппаратнаас илүү хөнгөн, авч явахад авсаархан гар утастай ойролцоо хэмжээтэй байдаг.
Компакт аппарат Compact
Эдгээр нь Ултра компакт аппаратнаас харьцангуй олон тохиргоотой, үнэ хямдтай хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал аппаратны төрөл юм.
Мэргэжлийн аппарат SLR, SLR like
Энэ төрлийн аппарат жинхэнэ мэргэжлийн төвшний, овор хэмжээ ихтэй, хэрэглэхэд фото зураг, зургийн аппаратын тухай нилээд сайн мэдлэгтэй байх шаард лагатай бөгөөд дээрх төрлийн бүх аппаратны давуу талуудыг хадгалсан байдаг.
Пикселийн хэмжээ
Дижитал аппаратны чанарыг илэрхийлэх үзүүлэлтийн нэг нь пикселийн хэмжээ юм. Пиксел гэдэг нь зургийн босоо болон хэвтээгээр нь хэмжсэн нягтаршлын хэмжээний тоог хооронд нь үржүүлэн гаргаж тодорхойлдог. Жишээлбэл: 048х1536 пикселтэй зураг авбал нийт 3145728 пикселтэй буюу 3,1 Мегапикселтэй зураг авсан гэсэн үг юм.
Фото
альбомд зориулж 9х12 см, 10х15 см, 13х18см, 15x 20 см гэх мэт хамгийн түгээмэл хэмжээтэй зураг авах хүсэлтэй эсвэл интернэтээр зургаа явуулах стандарт хэмжээгээр хэвлэх тохиолдолд 3-5 мегапиксельтэй байхад
хангалттай сайн зураг авч чадна.

Авсан зургаа сонин сэтгүүлд, мөн зар сурталчилгааны зорилгоор A3-A2 хүртэлх хэмжээгээр хэвлэх тохиолдолд 6-8 мегапиксель байхад тохиромжтой.
Том хэмжээтэй плакат, самбарт хэрэглэх, фото эвлүүлэг хийхэд зориулж мэргэжлийн төвшинд өндөр нарийвчлалтайгаар авахад 8-21 мегапикселийн үзүүлэлттэй байна.
Дурангийн чадал
(Zoom)
Энэ
үзүүлэлт нь аппаратны дурангаар харагдаж буй дүрсийг хэд дахин томруулах буюу ойртуулж зураг авах боломжийг тодорхойлно. Энгийн хэрэгцээнд зураг авах үедээ зурагчин өөрөө урагш хойшоо хэд алхаад авах
зүйлээ дэлгэц дээрээ томруулах эсвэл багасгах боломжтой байдаг тул 3Х-6Х зүмтэй бол хангалттай үзүүлэлт. Үүнээс илүү томруулдаг аппаратаар зураг авах үед дэлгэц дээр харагдаж буй дүрс нь зурагчны амьсгалахад
хөдлөх цээжний болон гарны сул хөдөлгөөн нь нөлөөлж тогтворгүй болгоход хүргэдэг. Ийм тохиолдолд зориулалтын хөл дээрээс авах учиртай. Мөн аппаратанд Optical zoom болон Digital zoom гэсэн дангаараа болон
хосолсон ойлголт байдаг. Optical нь тухайн аппаратны дурангийн татах боломжийг хэлж байгаа бол Digital нь дуранд огт хамаагүй, программын аргаар тухайн дүрсийг томруулж харагдуулдаг тул их ойртуулах үед дүрсний чанарын хувьд муу болно. Тиймээс Optical zoom гэсэн үзүүлэлт нь дурангийн чадлыг тодорхойлно.

Memory card Санах ойн төрөл
Авсан
зургаа хадгалах бичил төхөөрөмж. Энэ нь маш олон төрөл байдаг бөгөөд хоорондоо зарчмын ялгаа байхгүй боловч таны хэрэглэж буй компьютер, гар утас, видео камер гэх мэт төхөөрөмжүүдтэйгээ мемори картны төрлөө ижилсүүлж авах нь илүү ашигтай. Мэдээлэл хадгалах багтаамжийн хувьд хэмжээ нь том байх тусам нэг дор илүү олон зураг хадгалах боломжтой болно. Сүүлийн үед үнэ нь харьцангүй хямдарч байгаа тул 1 гигабайт – 4 гигабайт мемори картанд 20,000-60,000 төгрөг зарцуулсан байхад энгийн хэрэглээний 500-2000 зураг авах боломжтой гэдгийг бүү мартаарай.

Зай буюу баттер
Дижитал аппаратны зай нь дахин цэнэглэгдэх, Стандардт зай (Disposable) гэсэн хоёр төрөл байдаг. Дахин цэнэглэх боломжтой (rechargeable) зай эдийн засгийн хувьд ашигтай, хүчин чадал сайтай, олон зураг авахад тохиромжтой байдаг.

Зарим аппарат бидний нэрлэж заншсанаар хуруу зай буюу AA стандартын (Disposable) зай хэрэглэдэг. АА зай хэрэглэдэг аппаратанд ихэнхдээ дөрвөн зай ордог тул аппаратны овор хэмжээ томордог. Цөөхөн зураг авдаг. Хэрэв та АА ААА гэх мэт стандартын зайтай аппарат авбал зай цэнэглэгч 2400 үүнээс дээш мега ампертай зай авбал харьцангуй олон зураг авна.
Шинэ технологи
(Image stabilization Дүрс тогтворжуулагч)
Энэ технологи нь хөдөлгөөнтэй дүрс авах буюу хөдөлгөөнтэй үед зураг авахад дүрсний бүдгэрлийг багасгана. Өөрөөр хэлбэл зурагчны гарын хөдөлгөөнөөс шалтгаалан зарим үед гологдол зураг гардаг. Ийм хөдөлгөөнтэй үед дүрсийг тогтворжуулж чанартай зураг авдаг технологи юм.

Face detection (Нүүр тодоруулагч)
Тухайн зурагт орж байгаа хүмүүсийн нүүрийг тод, арьсны өнгийг бодитой гаргадаг шинэ технологи. Энэ технологи нь гэр бүлээрээ зураг авахуулах, баяр ёслолын зураг авахад илүү тохиромжтой. Энэ горимыг ажилуулж авахад хүмүүсийн нүүр царай төрхийг тодоор харуулж, тохируулгагүй авснаас ч илүү сайн чанартай зураг гарна.
Процессор
Дижитал аппарат үйлдвэрлэгч компаниуд өөр өөрийн зураг боловсруулах процессор, түүнд суурилсан арга технологитой байдаг. Сүүлийн үед “Sony”, “Bionz Canon” компаниуд “Digic III” гэсэн шинэ процессор гаргасан бөгөөд ийм процессортой аппаратууд нь сүүлийн үеийн шинэ технологиудыг бүгдийг багтаасан байдгаараа онцлог юм.
Дээрх хүснэгтэнд
байгаа аппаратуудаас “Sony“ компанийн “Bionz” процессор бүхий Sony DSC-T20, DSC-T100, “Canon“ компанийн “Digic III” процессор бүхий Canon PowerShot A710 IS аппаратууд нь дижитал аппаратны шинэ технологи болох
дүрс тогворжуулагч, нүүр тодоруулагч технологиудыг агуулсан.

Нүдний
улаан арилгах, харанхуйд авах, гэрэл гэх мэт төхөөрөмжүүд бүх дижитал аппаратанд стандартаар байдаг шиг сүүлийн үеийн аппаратуудад шинэ технологиудыг нэвтрүүлсээр байна.

Дээрх зөвлөгөө хэрэглэгчдэд хэрхэн дижитал аппарат сонгоход нь тус болно байх гэж найдаж байна
No comments:
Post a Comment